ЭЭЛЖИТ
ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР № 2.2
Хичээлийн сэдэв: Компьютерт мэдээллийг дүрслэх, мэдээлэл боловсруулах
Хамрах хүрээ: ЕБС-н 7-р анги (Компьютер)
Хичээлийн
зорилго: Компьютерт
мэдээллийг дүрслэх үндсэн хэлбэрийг мэдэх, мэдээллийн хоёртын
дүрслэлийг ойлгох, компьютерт мэдээлэл боловсруулах үндсэн зарчмыг ойлгох,
зураглах.
Хичээлийн
зорилт:
·
Аливаа мэдээлэл нь компьютерт тоон хэлбэрээр
буюу 0 ба 1-ийн дараалал хэлбэрээр дүрслэгдэн боловсруулагддаг, хадгалагддаг
болохыг ойлгож мэдэх;
·
Зарим тэмдэгт (цифр, латин үсэг)-ийн аский кодыг
хоёртын тоон дүрслэлд шилжүүлэх;
·
Компьютерийн мэдээлэл боловсруулах үйл
ажиллагаанд компьютерийн зарим төхөөрөмжүүд хэрхэн оролцдогийг ойлгож мэдэх;
·
Компьютерийн мэдээлэл боловсруулах үйл
ажиллагааг зураглан үзүүлэх, тайлбарлах.
Түлхүүр үг: Тоон мэдээлэл, аский
код, аский кодын хоёртын дүрслэл, мэдээлэл боловсруулах үйл ажиллагааны
схем, төв боловсруулах байгууламж (CPU, Central Processing Unit), шуурхай санах
ой (RAM, Random Access Memory).
Судлах цаг: 1
Агуулга:
Өмнө
нь үзсэн
|
Одоо
үзэх
|
Цаашид
үзэх
|
Файл удирдах систем
|
Компьютерт мэдээллийг дүрслэх, мэдээлэл
боловсруулах
|
Мэдээлэл хадгалах төхөөрөмж. Компьютерийн
Мэдээллийг хамгаалах
|
Хэрэглэгдэхүүн:
Presentаtion, компьютер,
сурах бичиг, үзүүлэн таниулах материал.
Арга зүй:
Харилцан ярилцах, үзүүлэн таниулах, бие дааж ажиллуулах.
Хичээлийн явц:
| № | ЗБҮА (мин) |
Үйл ажиллагаа | |
|---|---|---|---|
| Багшийн үйл ажиллагаа | Сурагчийн үйл ажиллагаа | ||
| 1 |
Зохион байгуулах
(2 мин)
|
|
|
| 2 |
Сэдэл төрүүлэх
(3 мин)
|
Компьютерт
мэдээллийн хадгалагдах үндсэн хэлбэр нь файл болох
талаар
ярилцаж, өмнөх мэдлэгийг сэргээн сануулна.
Файл объектын шинж чанарыг баримт бичиг
(.docx), зураг (.jpg) зэрэг
сурагчийн мэддэг файлаар төлөөлүүлэн авч үзэх;
Сурах
бичиг дэх болон багшийн бэлтгэсэн мэдээллийг багаараа ажиллан судлах, ярилцах (Сурах бичгийн 17 дугаар
хуудас,Мэдэхүй).
|
Өмнөх үзсэн
хичээл дээрээ тулгуурлан ярилцана.
Компьютер дэх аливаа мэдээлэл файл хэлбэрээр
Хадгалагддаг болохыг ярилцах,
ойлгох |
| 3 |
Шинэ мэдлэг олгох
(12 мин)
|
Аливаа
мэдээлэл компьютерт тоон мэдээллээр оруулж, боловсруулагдаж, хадгалагдаж,
гардаг гэдгийг ойлгох
Сурах бичиг дэх болон багшийн санал өгсөн компьютерийн (Сурах бичгийн Зураг 1.2.4)
мэдээлэл боловсруулах үйл ажиллагааны мэдээллийг судлан
компьютер нь мэдээллийг хэрхэн боловсруулдгийг ойлгож мэдэх дадлага ажил хийнэ (Сурах бичгийн 20-р хуудас).
10
тын тооллын системийг 2 тын тооллын системрүү хөрвүүлэх, 2тын тооллын систесийг
10 тын тооллын системрүү хөрвүүлэх
Мэдээлэл
боловсруулах үйл ажиллагаан дахь оролт, гаралтын төхөөрөмж, төв боловсруулах
байгууламж (CPU), шуурхай санах ой (RAM), тогтмол санах ой (диск)-н үүргийг мэдэх, тэдгээр нь мэдээллийг хоёртын тоон хэлбэрээр хадгалж
боловсруулдгийг ойлгох.
|
Компьютерт мэдээлэл
дүрслэгдэх тоон хэлбэрийг ойлгох, хэрэглэх.
97,116,
11101010, 101010 тооллын системийг хөрвүүлэх.
Компьютерт мэдээлэл боловсруулах үйл ажиллагааг ойлгох;
Мэдээлэл боловсруулахад үйлдлийн систем нь төв боловсруулах байгууламжийн нөөцийг хуваарилдаг, программ ажилласнаар ШСО-д
ачаалагддаг, харин диск дээр файл хэлбэрээр оршин байдгийг ойлгох;
Программаар боловсруулах өгөгдлийг оруулах төхөөрөмжөөр, үр дүн нь гаргах төхөөрөмжөөр дамжин хийгддэгийг ойлгож мэдэх.
|
| 4 |
Шинэ мэдлэгээ бататгах
(13 мин)
|
Программ нь мэдээллийг боловсруулах үйлдлийн дараалал болохыг ойлгож мэдэх дадлага ажил:
Тооны машинаар тоон илэрхийлэл бодох.
|
Тооны машинаар тоон илэрхийлэл бодож үр дүнг тооцоолох;Программ нь мэдээлэл боловсруулах үйлдлийн дараалал болохыг ойлгох;
Аливаа программ нь мэдээлэл боловсруулах зорилгыг шийдвэрлэхэд
чиглэдэг болохыг
ойлгох.
|
| 5 |
Үнэлгээ
(5 мин)
|
Өөрийн үнэлгээний хуудсыг сайн уншиж бөглөөд ойлгосон зүйл, ойлгоогүй зүйлс ангилна. | Суралцагч өөрийн үнэлгээний хүснэгтийг бөглөж, дэвтэртээ ойлгоогүй зүйлсээ жагсааж бичнэ. |
| 6 |
Гэрийн даалгавар
(3 мин)
|
Заавар: 20
хуудсны хэрэглэхүй 1-2 дасгал
1.
Дасгал даалгавруудыг хэрхэн гүйцэтгэх талаар заавар зөвөлгөө өгнө. |
Даалгавар 1.
Сурах
бичгийн 20-р хуудасны дасгал даалгавар
гүйцэтгэх |
| 7 |
Дүгнэлт
(2 мин)
|
Бид өнөөдрийн хичээлээр юу
ойлгосон бэ?
Ойлгоогүй
зүйл юу байна вэ? цаашид юун дээр анхаарах вэ? Цаасан дээр томоор нэгтгэж
тэмдэглэнэ. Сурагчид асуултад хариулж, саналаа
багштайгаа болон бусад сурагчидтайгаа хэлэлцэнэ. | |
No comments:
Post a Comment